Сайд Л.Гантөмөр "Найрамдал" медаль гардуулна

БШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр БНСУ-ийн иргэн Ким Шин Ху-д"Найрамдал" медаль гардуулж өгнө. Ким Шин Ху нь Монгол, Солонгосын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2007 оноос хойш БНСУ-ын Дэжон хотын боловсролын газраас 284монгол багшийг сургалтад хамруулаад байгаа юм. Шагнал гардуулах ажиллагаа 09:00 цагаас БШУЯ-ны 401 тоотод болно.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ