Иргэдэд нөхөн олговор өгнө

Нийслэлийн Засаг даргын захирамжаар зам, дулаан, цэвэр ус дамжуулах трасст орсон айлуудад нөхөн олговор өгөхөөр болжээ. Эдгээрт Жамсранжавын гудамжийг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын шинэчлэл, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, III хорооллын арын Хасбаатарын гудамжны 2.3 км авто зам, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөтгөл шинэчлэлт хийгдэж буй Улаанхуарангийн /Эскадрилын хөшөөнөөс Цэргийн их сургууль, Шархадны авто зам хүртэлх/ 1.5 км авто зам орсон.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, “УБ хотын ундны усыг нэмэгдүүлэх Гачууртын эх үүсвэр төсөл”-ийн цэвэр ус дамжуулах шугамын трасст орсониргэн хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн газар дээрбайгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг тогтоосон байна. Нөхөх олговорт 403 сая 710 мянган төгрөг зарцуулна гэв.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ