Элсэлтийн шалгалтын дүнгээ мессежээр мэдэх боломжтой

Энэ жил боловсролыг үнэлгээний төвд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 43800 хүүхэд бүртгүүлжээ.Шалгалтыг энэ сарын 14-16-нд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах бөгөөд элсэгчдийг шалгалтаас хоцрохгүй байх, хувийн зохион байгуулалтдаа анхаарах хэрэгтэйг сануулж байна. Математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут. Монгол хэл англи хэл, орос хэл, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут юм. Харин дүнг ирэх сарын 1-ний өглөө 09.00 цагт www.eec.mn цахим хуудсанд байршуулах аж. Мөн шалгуулагч хувийн мэдээллээ Боловсролын үнэлгээний төвийн тусгай 133233 дугаарт мессеж илгээж интернэт орох шаардлагагүйгээр хэрэгтэй мэдээллээ авах боломжтой болсон гэнэ шүү.

2013 ОНЫ ЭЕШ-ЫН ХУВААРЬ

Сар, өдөр

Цаг минут

Шалгалт


06 сарын 14

1000-1120

Орос хэл

1300-1440

Хими

1600-1720

Англи хэл



06 сарын 15

0830-0950

Монгол Улсын түүх

1130-1310

Математик

1430-1550

Биологи

1700-1820

Монгол хэл


06 сарын 16

0830-0950

Газар зүй

1130-1250

Нийгмийн тухай мэдлэг

1420-1600

Физик


Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ