Зарим нислэг саатлаа

Цаг агаарын тааламжгүй байдлын улмаас “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрөх Оюутолгойн чиглэлийн 07:35, 08:15 цагийн хуваарьт нислэг, мөн Даланзадгад руу нисэх 07:00, 06:45 цагийн нислэг түр саатжээ. Мөн 08:20 цагт хөөрөх хуваарьтай байсан Хонгконгийн нислэг мөн түр саатаад байгаа бөгөөд дээрх нислэгүүд 2-3 цагийн дараа хөөрөх боломжтой гэж тооцож байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ