О.Эрдэнэсолонгыг батлан даалтад гаргажээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг гэр бүлийнхнийх нь хүсэлтээр даваа гаригт батлан даалтад гаргажээ. Их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдуулан цагдан хоригдож байсан түүнийг хүн амины хэрэг хийсэн хүнтэй хамт хорьж байна гэж Ё.Отгонбаяр гишүүн бухимдаж байсан билээ.
УМБГ-аас Ё.Отгонбаярыг авлига авахаар сүрдүүлсэн гэх хэргийг шалгаж байх үед эхнэрийнх нь “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, Улаанбаатар хотын банк гэсэн дөрвөн банк дахь дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн нь тогтоогдож дуулиан дагуулаад байгаа.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ