Э.Бадар-Ууган төрийн хишгээ ард түмэнтэйгээ хуваалцлаа

Олимпийн аварга Э.Бадар-Ууган хүмүүнлэгийн үйлс хийх зорилгоор“Ууган аварга” санг үүсгэн байгууллаа. Тэрбээр өчигдөр сангийнхаа нээлтийг хийсэн бөгөөдБаянзүрх дүүрэгт амьдардаг залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон ээжүүд гэх мэттаван өрхийг сонгон, өргөө цагаан гэр бэлэглэсэн юм. Аварга энэ сангаа Ерөнхийлөгчийн зарлигаар олимп, паралимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид насан туршдаа авах болсон тэтгэлэгээсээ санхүүжүүлж буй юм. Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган хэлэхдээ"Их спортоо дэмжсэн ард олныхоо нэгээхэн хэсэгт би өөрийнхөө чадах хэмжээнд тусалж, ачийг нь хариулж хөдөлмөрлөнө гэж боддог" хэмээсэн юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ