Лениний музейн шүүх хурал эхэллээ

Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүх хурлын танхимд эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт шүүх хурлыг МАН-ын хүсэлтээр хойшлуулаад байв.

Өмнө нь Нийслэлийн шүүхэд ТӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч МАН-ын Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан болж Төрийн өмчийн хорооны хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Өнөөдрийн хувьд шүүх хурал хойшлуулахгүй хуралдана гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Э.Энхтүвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ