Лениний музейн шүүх хурал хариуцагчгүй хуралдаж байна

Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүх хурлын танхимд эхэлсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногт хойшилсон шүүх хурал энэ удаа ямар нэгэн шалтаг шалтгааныг үл харгалзан хойшлохгүй хуралдана гэсэн юм.

Тэгвэл шүүх хуралд МАН-ын талаас нэг ч хүн хүрэлцэн ирээгүй ба шүүх бүрэлдэхүүн шүүхийг хүндлэн үзээгүй тул хойшлуулахгүй хэмээн хариуцагчгүй эхлээд байна.

Э.Энхтүвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ