Сэлэнгэчүүд “суффолк” хонь гаргав

Монголчууд сайн үүлдрийн мал гарган авахдаа гаршсан улс гэхэд болно. Соц үед “чамаар”, “Орхон” хонь гарган авснаар мах, ноосны арвин эх үүсвэртэй болж байсан удаатай. “Орхон” хонь одоо ч буй. Сэлэнгийн “Арвин тур” компанийнхан нөр их хөдөлмөр зарсныхаа ачаар, долоон жилийн дараа махны чиглэлийн “суффолк” үүлдрийн хонь гарган авснаа зарлав. Энэ бол гайхалтай ололт, амжилт юм. Эдгээр нь нэгдүгээр үеийн эрлийз гэсэн үг. Цааш нь улам сайшруулах бололцоотой зүйл нь тодорхой. Ингэхийн тулд цэвэр үүлдрийн үр Австрали, Канад, Шинэ Зеландаас авчээ. Үр хөврөл бүр төл өгөх чадваргүй ч, тэд ямарч байсан зорьсондоо хүрчээ. Ийм хоньтой болсноор нэг монгол хонь гурван жилд өгөх ашгийг ганц жилд авдаг болох юм. Үржлийн сүрэг ч бий болгосон бөгөөд 50 хуц, 100 гаруй эм хоньтойажээ.

Г.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ