Монгол залуу орос эрийг аварчээ

Москвад сурдаг монгол залуу Энэбишийн Бөхбат энэ сарын 8-нд Москвагийн Войковский дахь МВД буюу ОХУ-ын ДЯЯ-ны удирдлагын академийн ойролцоох нууранд живж байсан орос залуугийн амийг аварчээ.
Уг академид суралцдаг монгол залуус нуурын эрэгт дээд курсийнхнээ үдэж өгөхөөр сууцгааж байжээ. Живж байсан залуугийн эхнэр орос бүсгүй амь аварч туслахыг гуйн нуурын эргээр гүйж байсан ч оросууд нэг их тоосон шинжгүй байж. Нуур руу Э.Бөхбатын хамт мөн тус академид суралцдаг Д.Ганзориг н.Солонго нар үсрэн оржээ. 30-аад метрийн гүнд живж явсан залууд Э.Бөхбат хүрч чадсан байна. Түүнийг үүрэн сэлж явахдаа Э.Бөхбатын шөрмөс нь татаж өөрөө хамт живэх шахжээ. Эргээс 10 метрийн зайд усан дотор Д.Ганзориг н.Солонго нар хүлээж байсан тул хүч сэлбэн орос залуу амь аврагдсан гэнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ