Монгол, Энэтхэгийн армийн хамтарсан сургалт болж байна

НҮБ-ын энхийг сахиулах хөтөлбөрийн дагуу олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монгол, Энэтхэгийн зэвсэгт хүчин хамтарсан сургуулилт хийж байна. Сургуулилт энэ сарын 10-24-нд үргэлжилжлэх бөгөөд Энэтхэгийн армийн 28 төлөөлөгч манайд иржээ.

Энэ үеэр үймээн самуун, терроризмыг таслан зогсоох сургалт, хичээл заана. “Nomadic Elephant -2013” хэмээх энэ сургалт НҮБ-ын хөтөлбөрийг дэмжихээс гадна, хоёр орны зэвсэгт хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл явдал боллоо. Учир нь манай улс Энэтхэг улстай цэрэг, армийн салбарт хамтарч ажилласан туршлага үгүй юм байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ