Япон дуучинтай хамтарч дуулах санал тавьжээ

Дуучин А Cool “Зөөлөн хайр” цомгоо хэвлэлтэд явуулаад буй гэнэ. Цомог арваад хоногийн дараагаар ирэх юм байна. Тус цомогт “Зөөлөн хайр”, “Ариунзаяа”, “Аниргүй итгэл”,”Энхрий” гээд нийт 14 дуу орсон бөгөөд наадмын дараагаар л цомгийнхоо баяраа хийх бодолтой байгаа гэнэ. Дуучин залуу Мөн хоёрдахь цомгийнхоо ажилд орсон байна. Энэхүү цомгоо арван сарын үед бэлэн болгохоор ажиллаж байгаа бөгөөдилүү шинэлэг, тэр тусмаа нийгмийн муу муухайг шүүмжилсэн, залуусыгаа сайн зүйл рүү уриалсан шинжтэй, дуэт дуунуудаас бүрдүүлэх аж. Тухайлбал " Ice top" хамтлагийн Хаагийтай хамтран нэгэн уран бүтээл дээр ажиллаж байгаа юм байна.Сонирхуулахад тэрбээр МУГЖ Т.Ариунаатай, Японы нэгэн дуучинтай хамтарч дуу дуулах санал хүргүүлсэнгэнэ шүү.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ