Гэмт хэрэг илрүүлэх систем нэвтрүүлжээ

Хууль сахиулахын их сургууль сургалтын агуулгаа сайжруулах үүднээс Цагдаагийн сургуулийн шүүхийн шинжилгээний тэнхимд "Папилон" буюу гарын мөрний адилтгалын автомат системийг суурилуулж, кабинетийн нээжээ. Энэхүү системийг сургалтад нэвтрүүлснээр гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр суралцаж буй сонсогчид гэмт хэргийг илрүүлэх, нотлох ажиллагаанд орчин үеийн техникийг ашиглах, мэдлэг чадварыг эзэмших боломж бүрдэх юм байна. Мөн сонсогчид сургуулиа төгсөөд ажлын талбарт гарахад гэмт хэрэг илрүүлэх чиглэлд санаа зовох зүйлгүй байх болох гэнэ. Гарын хээний адилтгалын систем манай улсад анх 1995 онд нэвтэрчээ. Энэ хугацаанд цагдаагийн бүх нэгжид уг системийг нэвтрүүлж, гэмт хэрэг илрүүлэхэд ашиглаж байгаа аж. Уг систем нь дэлхийн стандартад нийцсэн бөгөөд тухайн гэмт хэргийн талаар мэдээллийн сан бүрдүүлж, хэрэгт холбогдогчийг илрүүлэхэд чухал үүрэгтэй юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ