Б.Цогтгэрэлийн давж заалдах шатны шүүх хурал болно

МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэлийн давж заалдах гомдлын дагуу өнөөдөр Нийслэлийн шүүх хуралдах юм байна. Тэрбээр www.tsag.mn цахим хуудаснаа 2012 оны арванхоёрдугаар сарын 3-нд “Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, АН-ын гишүүн “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын тэргүүн Р.Улаанхүү 2012 оны арваннэгдүгээр сарын 21-ний орой орон нутгийн сонгуулийн дүн гарах үеэр АН Орхон аймагт ялсан хэмээн хөөрцөглөж архи хэтрүүлэн хэрэглэснээс бусадтай маргалдан иргэн О-гийн амийг хохироосон онц ноцтой хэрэг үйлдэн одоогоор Орхон аймгийн Цагдаагийн газарт саатуулагдан шалгуулж байна” гэсэн мэдээлэл цацсан хэргээр шүүхийн хаалга татсан. Түүнийг Бусдыг санаатайгаар гүжирдэж, нэр хүндэд нь халдсан гэж буруутгагдаад буй тэрээр анхан шатны шүүхээс оноосон 20 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ