Дахиад нэг оюутан усанд энджээ

Дахиад нэг оюутан усанд эндсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Монгол Улсын Боловсролын их сургуулийн нэгдүгээр курсын 21 настай оюутан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Үүртийн тохой гэдэг газар дадлага хийж яваад голд унаж, амиа алджээ. Талийгаачийн цогцсыг Хужирт сумын Мааньт гэдэг газрын орчмоос олсон байна. Иймд ОБЕГ-аас иргэдийг ус, мөрөнтэй газраар явахдаа анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ