”Нийслэл хүү”-г дахин тоглоно

“Vanquish” хамтлагийн гишүүн, реппер Цэцэ “Нийслэл хүү” тоглолтоо сонсогчдын хүсэлтээр дахин хийхээр болжээ. Зуны анхны хип хоп тоглолт энэ сарын 29-нд “I Loft Function house”-д 20.00 цагаас болох аж. 20 мянган төгрөгийн тасалбартай “Нийслэл хүү” тоглолтод “Vanquish” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, дуучин ВХ, “Опозит”-ын Энэрэл урилгаар ая дуугаа өргөх юм байна. Тоглолтод Цэцэ хит дуунуудаасаа хүргэхээс гадна, удахгүй гарах “Бороонд норсон бор туулай” цомогт багтсан шинэхэн бүтээлүүдээсээ дуулах аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ