Ерөнхий Прокурор Д.Дорлигжав Щвейцарьт айлчилж байна

Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав энэ сарын 10-наас 14-ны өдрүүдэд Щвейцарь улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав Щвейцарь Улсын Ерөнхий Прокурортой уулзаж,Щвейцарь Улсын прокурорын байгууллагын үйл ажиллагаа болон Парламентын ажилтайтанилцах, Үндсэн хуулийн шүүхийн гишүүн асан ноён Т.Фистертэй уулзах,Монгол Улстай хамтран ажилладаг хуульчидтай уулзалт хийх ажээ. Төлөөлөгчдийнбүрэлдэхүүнд Улсын Ерөнхий Прокурорын туслах, Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзориг болон нарийн бичгийн дарга Э.Баатарням нар оржээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ