Өөрийн болон явган зорчигчийн амь насыг хохироожээ

Өчигдөр 22.00 цагийн үед БГД, "Барс" захын арын замд мотоциклийн жолооч зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөж онхолдсоны улмаас өөрийн болон явган зорчигчийн амь насыг хохироосон ноцтой хэрэг гарчээ. Тиймээс мотоциклийн жолооч нар орон сууц хороолол, хотын дотор, харанхуй үед, хөдөлгөөний нягтрал ихтэй орчинд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргах нь их байгаа тул анхаарах шаардлагатай байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ