Хоёр хүүхэд мориноос унаж амиа алджээ

Ховд аймгийн Мөст суманд энэ сарын 11-12-нд шилжих шөнө 11 настай, эрэгтэй Л морьтой явж байгаад унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн тус аймгийн Ховд суманд есөн настай Э мориноос унаж амь насаа алдсан байна.Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд хөдөө амарч байх хугацаандаа мориноос унаж бэртэх, усанд хөл алдаж живэх гэх мэт амь насаа алдах тохиолдол их байгаа аж. Тиймээс ард иргэдийг анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдэдээ хараа хяналт тавихыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулсаар байна.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ