"Өргөө" кино театрынхан Б.Навчаагийн хүсэл тэмүүллийг унтраажээ

Таван долоо хоногийн турш Монголын “Box Office”-ыг тэргүүлсэн “Лардьма” уран сайхны киног “Өргөө” кино театрынхан гаргахаа больжээ. Тэд Ларьдмагийн оронд гадаад кино гаргахаар болсон гэнэ. Ийнхүү Монголын уран бүтээлчдээ дэмжихгүй байгаа нь олон хүний эгдүүцлийг хүргээд байна. Энэ талаар тус киноны продюсераар ажиллан, гол дүр бүтээсэн жүжигчин Б.Навчаа өөрийн фейсбүүк хуудаснаа бичихдээ "Ийм байхад хэндсайхан бүтээл хийе гэсэн эрмэлзэл төрөх юм бэ. Миний хувьд дахин кино хийх бодол минь оргүй алга боллоо” гэж бичсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ