Батаарын музей олны хөлд дарагджээ

Өвгөжөөр насны хоёр хүн "Монголд үнэгүй юм байдаг л юм байна" хэмээсээр хаалгаар нь орно. Сургуулийн насны хэдэн жаал "Тэр шүд нь хэдэн ч арсланг давхраар нь нэвт хазнаа" хэмээн хөөрсөөр хаалгаар гарна. Энэ бол Сүхбаатарын талбай дахь Батаарын түр музейн үүд хавь дахь дүр зураг.

Манайхан үнэхээр музейн үзмэрээр хагсжээ. Хүүхдийн парк ардын хүүхдэд хэт үнэтэйднэ, хэдэн жаалууддаа үзүүлж харуулчих музей "насандаа дарагдсан" Байгалийн түүхийн музейгээс өөр байхгүй энэ цагт ганцхан Батаарыг харах гэж хүмүүс цаг заваа гаргаж Сүхбаатарын талбайг зорьж байна. Олны хөлд дарагджээ.

Хүмүүс утсаараа "Батаартай хамт" зургаа даруулж, өв соёлынхоо үнэ цэнийг мэдэрч гарч орно.

Удахгүй Батаарын араас 22 дүү нь ирнэ. Лениний музей ч нэг намын оффис байхаа больж шүүхийн шийдвэрээр төр өмчөө буцааж авснаар Монгол Улс үлэг гүрвэлийн музейтэй болох зам нээгдсэн. Үлэг гүрвэлийн олдворын өлгий нутагт хамгийн хэрэгтэй юм энэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ