Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

Ерөнхий боловсролын дунд сургуулийн XI ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдрөөс эхэлнэ. Энэ жил нийт 43800 сурагч элсэлтийн шалгалтад орох ажээ. Боловсрол, шинжлэх ухааны яамны харъяа Боловсролын үнэлгээний төв элсэгчдийг 52 шалгалтын байранд хуваарилан, шалгалт авах бэлтгэлийг бүрэн хангаж дууссан байна.
Сурагчид шалгалтад орохоор ирэхдээ бүртгэлийн хуудас, шар хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хувь/, иргэний үнэмлэх зэргийг бүрдүүлэх шаардлагатай аж. Харин иргэний үнэмлэх авах нас нь болоогүй сурагчид суралцаж буй сургууль болон харьяа хороо, дүүргийн Засаг даргын тодорхойлолт авах хэрэгтэй аж. Түүнчлэн бүртгэлийн хуудас нь тамга дарж, гарын үсэг зурж баталгаажсан байх шаардлагатай юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг танилцуулъя.
Сар, өдөр |
Цаг минут |
Шалгалт |
|
1000-1120 |
Орос хэл |
1300-1440 |
Хими |
|
1600-1720 |
Англи хэл |
|
|
0830-0950 |
Монгол Улсын түүх |
1130-1310 |
Математик |
|
1430-1550 |
Биологи |
|
1700-1820 |
Монгол хэл |
|
|
0830-0950 |
Газар зүй |
1130-1250 |
Нийгмийн тухай мэдлэг |
|
1420-1600 |
Физик |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ