Дуу цахилгаантай түр зуурын бороотой

| Өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ: | ![]() |
2013 оны 06 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун болон говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, говийн нутгийн хойд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.
|
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ