Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг даваа гаригт явахгүй

Чойр-Наран-Элгэн зөрлөгийн хооронд замын хуваарьт их засварын ажил хийгдэж байгаатай холбогдуулаад Улаанбаатар-Сайншанд чиглэлийн орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оржээ. Тодруулбал, энэ сарын 17-ноос эхлээд долоо хоног бүрийн даваа гарагт Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэг аялахгүй болсон байна. Харин баасан гарагт Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 288 дугаар галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс хөдлөхдөө цаг нь хойшлогдоод 09.35 биш 12.25 цагт гараад Сайншанд өртөөнд 22.50 цагт очно. Харин Сайншандаас 287 дугаар галт тэргээр солигдоод 00.30 цагт хөдлөөд Улаанбаатарт 12.15 цагт орж ирэх юм байна. Энэ өөрчлөлт энэ сарын 17-ны өдрөөс ирэх есдүгээр сарын 14-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг өглөө 09.35 цагт хөдөлдөг байсан бол энэ сарын 17, 24, ирэх сарын 1, 8, 15, 22, 29 өдрүүд, наймдугаар сарын 5, 12, 19, 26, есдүгээр сарын 2,9 өдрүүдэд огт аялахгүй гэсэн үг. Харин 286 дугаар галт тэрэг 288 дугаар галт тэргээр солигдоод энэ сарын 21, 28, ирэх сарын 5, 19, 26, наймдугаар сарын 2, 9, 16, 23, 30, есдүгээр сарын 6, 13-ны өдрүүдэд тус тус хойшилсон цагийн хуваарийн дагуу аялах юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ