Интернэт болзооноос болгоомжил

Мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед манай улсын хүүхэд, залуучууд олон нийтийн сүлжээ сайт болон онлайн чат, онлайн форум зэрэг зүйлүүдэд чөлөөт цагаа өнгөрөөж, гадаад улс орны хүмүүстэй найз болох, таних мэдэхгүй хүнтэй танилцаж, нэр, хаягаа солилцож гэмт үйлдлийн хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Хуурамч хаягаар олон нийтийн сүлжээ ашиглан найз нөхөд болон харилцах, цахим хаягаар хуурамч худалдаа, үйлчилгээний  вэб хуудас явуулах, хуурах,  иргэний нэр хаяг, хэрэглэгчийг төөрөлдүүлж дансны болон хувийн мэдээлэл олж авч хууль бусаар ашиглан бусдын нэр хүндэд халдах, тухайн мэдээллээр бусдыг сүрдүүлэх, залилан мэхлэх зэргээс зайлшгүй болгоомжлох хэрэгтэй байна.
Тухайлбал твиттэр, фэйсбүүк хуудсаар манай улсын иргэдтэй найз болж байнгын харилцаатай байх хэлбэрээр найзлаж улмаар онлайн секс байдлаар хандалт хийж бичлэгээ олон нийтийн сүлжээ сайтад байршуулан устгуулахыг хүсвэл их хэмжээний мөнгө нэхэмжлэх байдлаар манай улсын хэд хэдэн залуучууд уг хэргийн хохирогч болоод байна. Дээрх гэмт хэргийн хохирогчоор гадаад улсад сурч байгаа мөн манай улсын иргэд өртөх магадлалтай байх тул Цахим ертөнц дахь эдгээр төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон найз нөхөдөө хамгаалж анхаарал болгоомжтой байхыг нэг нэгэндээ анхааруулахаа мартуузай.

 

Б.Бурам

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ