Амиа алдсан аврагчдыг дурсана

Онцгой байдлын ерөнхий газрын 15 албан хаагч Сэлэнгийн ойд гарсан түймрийг унтраах гэж яваад МИ-8 онгоцны ослоор амиа алдаад зургаан жил болжээ. Тэд 2007 оны яг энэ өдөр амиа алдаж байсан юм. Тиймээс11:00 цагаасОнцгой байдлын ерөнхий газрын харьяа орбит дахь Аврах тусгай анги дээр ОБЕГ-ын удирдлагууд амь үрэгдсэн 15 албан хаагчийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж,талийгаачдын ар гэрийн төлөөллийг хүлээн авч уулзана. Мөн Онцгой байдлын албанд шинээр орж буй албан хаагчид тангараг өргөх ажиллагаа болох юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ