Монголд анхдагч сэдвээр доктор хамгааллаа

“TG” төвд байрлах “Чулуунаа” эмнэлгийн эмч, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургуулийн докторант Ш.Чулуунаа “Эрүүл мэндийн байгууллагын өөрчлөлтийн менежментийн зарим асуудал” сэдвээр Бизнесийн удирдлагын ухааны докторын зэрэг хамгаалав.

Зэргээ пэйн клиникийн жишээн дээр хамгаалсан нь эрүүл мэндийн салбарт онц чухал сэдэв бөгөөд Монголд анхдагч болж байгаа юм. Учир нь, пэйн клиник гэдэг нь уламжлалт, европ, энергийн ухаан, зайн эмчилгээ, зүү төөнүүр зэргийг хослуулан тухайн өвчнийг сууриар нь анагаах боломж нээж байгаагаараа онцлогтой юм байна.

Тэрбээр, хэдэн жилийн өмнөөс өвдөлтийн менежментийн асуудлыг яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг судалжээ. Мөн өвдөлт намдаах нийгэмлэг, холбоо байгуулсан байна. Улмаар гадаанын орнуудтай хамтран эмнэлэг байгуулан, өөрийн эмнэлэгт туршилт явуулж, өвдөлт судалдаг эрдэмтдийг авчиран симпозиум зохион байгуулж байжээ. Ийм цогц ажил хийснээр ийнхүү докторын зэргийг амжилттай хамгаалжээ.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ