Царцаа шиг олон туркийг яах вэ

“Царцаа шиг олон татарууд уул талыг бүрхэж” хэмээн Рашид Ад Диний “Судрын чуулган” хэмээх алдарт бүтээлд дурдсан нь буй.

Тэр одоо бидэнд ирэх ээлжтэй байж. “Монголыг чиглэсэн секс жуулчлал айсуй” тухай бид саяхан бичсэн билээ. Одоо энгийн жуулчлалын талаар өгүүлье. Яагаад гэхээр жуулчлалын жинхэнэ улирал эхэлж байна. Гадаадын жуулчид ч түрүүчээсээ ирж эхэлжээ.

Холбогдох байгууллагуудын хэлж байгаагаар жилд Монголд хагас сая аялагч ирдэг юм байна. Энэ жилийн хувьд тэдний дийлэнхийг туркууд эзлэх төлөвтэйг мэргэжлийн хүн ярив. Ярих ярихдаа бүр ихэд болгоомжлуулсан байдлаар хэллээ.

Учир жанцантай болоод тэгсэн биз ээ. Юуны өмнө манай үндэсний жуулчлалын компаниуд хүнд байдалд орох бололтой. Тэдэнд байраа тавьж, давуу талаа алдах аюул учирч байгааг ч учирлав. Туркийн аялал жуулчлалын компаниуд манайхыг аль хэдийнэ санаандаа авчихжээ гэсэн үг юм байна.

Иймээс манайхан хоорондоо өрсөлдөх бус, тэдний эсрэг хүчээ нэгтгэн, энэ салбар дахь орон зайгаа алдахгүй байх нь чухлыг сануулаад авлаа. Товчхондоо, бидэнд буюу манай улсад аялал жуулчлалаар орох мөнгөний дор хаяж тал нь туркуудынх болчих аюул нүүрлээд байгаа гэх.

Нөгөө нэг бодит аюул нь шашин ондоо гэдэгт байгаа ажээ. Жуулчдын ихэнх европчууд байхад их л сайндаа христийнхэн ирдэг байж. Тэд ч яахав, бурхан бүхнийг бий болгосон талаараа залхуу хүргэм сургаал айлдахаас хэтрэхгүй.

Харин туркуудыг юу ч дагахыг үгүйсгэхгүй. Улаан цагаан терроризм ярихаа байя. Гэхдээ л янз бүрийн явуулга явахыг байг гэхгүй. Гадныхан ч лал жуулчдаас ихэд болгоомжилдог болжээ. Тэд зүгээр нэг ирэхгүй. Соёлоо түгээхийг чухалчилна.

Гадны соёлд сайн ч юм бий, саарч юм буй. Тэд өөрсдийгөө бидэнтэй гарал үүсэл нэгтэй гэдэг ч, орчин цагийн судлаачид үгүйсгэдэг билээ. Тэгэхээр тэд яалт ч үгүй хариуд байж таарна.

Харийнхны хөл хүрэхгүй газар үгүй болж байгаа нь үнэн хэдий ч, хязгаарлах бодлого байхад гэмгүй мэт. Ямар ч байсан аялал жуулчлалын компаниудад зөвлөгөө өгч, мэдээллээр хангах, гарч болох эрсдлээс хэрхэн сэргийлэх талаар сургалт хийх болсныг хариуцсан яамны мэргэжилтнүүд дуулгалаа.

Царцаа шиг олон туркийг яах вэ гэдгийг нэлээд нухацтай ярих цаг болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ