А.Пүрэвмаа тэргэнцэртэй загварын шоуны нүүр царай болно

Тэргэнцэртэй иргэдийн загварын шоу болно
Тэргэнцэртэй иргэдийн талаархи нийгмийн хандлагыг өөрчлөгөх, гоо зүйн үнэлэмжийг нэмэгдүүлэх, идэвх санаачлагыг дээшлүүлэх үүднээс тэргэнцэртэй 18 иргэн мэргэжилийн моделуудтай зэрэгцэн анх удаа загварын шоу зохион байгуулах аж. Энэхүү шоу нь дизайнерүүд орчин үеийн өдөр тутмын болон гоёлын хувцсыг тэргэнцэртэй иргэдийн онцогт тохируулан загварлаг байдалаар зохиож буйгаараа онцлог юм.
Уг шоу ирэх долоо хоногийн даваа гараг буюу зургадугаар сарын 17 нд 20 цагаас Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд болно.
Wheelchair Fashion show-г “ Би чадна” сайтын мэдээлэл хариуцсан ажилтан Б.Отгонтуяа “Түгээмэл хөгжил төв”-ийн гишүүн Н.Болорцэцэг нар санаачилж Урлах эрдэм дээд сургуулийнGT Загварын товчоотой хамтарч зохион байгуулж байгаа юм.
Нүүр царайгаарА.Пүрэвмаа байгаа бөгөөд тэргэнцэртэй иргэдэд тохирсон өдөр тутмын болоод гоёлын 70 гаруй хувцас гутал, аксессуарыг урласан байгаа аж.
П.Нандин
Гэрэл зургийг Э.Энхтүвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ