Т.Билэгтийн сураг АНУ-аас гарсныг АТГ олж мэджээ

Шүүхээс 2,6 жил хорих ял шийтгүүлэн сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатан гэгдэх хүмүүсийг Интерполоос дахин эрэн сурвалжилж байгаа.Тодруулбал, Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарыг эрэн сурвалжилж байгаа юм. Тэгвэл тэдний нэг болох НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн сураг гарчээ. Т.Билэгтийг АНУ-д цагаачлах хүсэлт албан ёсоор гаргасан гэж АТГ-аас өнөөдөр мэдээллээ. Тэрбээр 2011 оны арваннэгдүгээр сард зүрхний мэс засалд орох нэрээр АНУ-ын хил даваад сураггүй бөгөөд одоогоор түүнийг хаана амьдарч байгаа талаарх мэдээлэл байхгүй байгаа юм.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ