ҮТЕГ-ын хэлтсийн дарга асан Ч.Гансүхэд яллах дүгнэлт үйлджээ

Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарт холбогдох хэргийг өчигдөр Нийслэлийн прокурорын газар шилжүүлжээ. АТГ-аас энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаадзарим нэг үйлдлүүдийг шалгаж тогтоож, Ч.Гансүх нарт холбогдох хэргийн зарим хууль бус үйлдлийг илрүүлсэн байна. Тухайлбал, Хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан зэрэг үйлдлүүдэд яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорт шилжүүлсэн нь энэ аж. Мөн Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын дансаар 16 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн асуудлыг тусгаарлаж мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ