С.Ганбаатарыг АТГ-аас шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албан тушаалаа урвуулан ашигласан гэх зэрэг нэлээд хэдэн асуудлаар шалгаж эхэлсэн байна.

МҮЭХ-ны удирдлагаас МҮЭХ-ны тээвэр үйлчилгээний төв зөвлөлийн автобаазын газар дээр орон сууц барих, уг баригдсан орон сууцнаас ҮЭХ-нд ажиллагсдад тодорхой хөнгөлөлтэй нөхцөлөөр орон сууцаар хангаж ажлыг зохион байгуулахдаа дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар эрх мэдэл албан тушаалаа урвуулсан гэх гомдол ирсэн бөгөөд энэ асуудлыг одоогоор хянаж үзэж буй талаараа АТГ-аас мэдээллээ.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ