Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг шалгаж эхэллээ

Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарт АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга Ш.Амгаланбаатараас тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд өөрийн УИХ-ын гишүүний багц хөрөнгөөс тодорхой хөрөнгийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж байна гэх мэдээллийг АТГ-т хүргүүлсэн бөгөөд энэ нь Аудитын байгууллагын тайлан дүгнэлтээр тогтоогдсон байна.Тэгвэл Говь-Алтай аймгийн Аудитын газрын хяналт шалгалтаар гишүүдийн тойрогтой зарцуулахаар төсөвлөгдсөн төсвийн хөрөнгөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэнд олгосон зарим хөрөнгө, тариалан эрхлэлтийг дэмжихээриргэдэд олгосон хөрөнгө, аж ахуйн нэгж хоршоодод олгосон хөрөнгө гэх зэрэг нийтдээ 421 сая төгрөгийн зээлийн асуудлыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Одоогоор улсын хөрөнгийг хэн хэдий хэмжээгээр, хууль бусаар захиран зарцуулсан хийгээд хохирол учруулсан бэ гэдэг асуудлыг АТГ-т үргэлжлүүлэн шалгаж байгаагаа мэдэгдлээ.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ