3D, LED гэрлийн шоу болно

3D-г мэдрэх боломжийг “Mass” клубын нээлтэд ирэ үзэхийг санал болгож байна. Долоодугаар сарын таванд нээлтээ хийх тус клуб Монголын анхны видео микс клуб болж байгаа юм.

“Mass” клубт 3D LED дэлгэц болон 30 - 40 орчим LED зурагтууд байрлуулж, гэрэлтүүлэг болон дотоод заслыг нь бүрэн шинэчилжээ.Барууны хөгжмийн клубуудын хэв маягийг жинхэнэ утгаар нь Монголд оруулж ирж байгаа гэдэг утгаараа “Mass” клубт дуу, дүрсний гайхамшгийг мэдрэх юм байна.Нэг тэрбум орчим төгрөгийн засвар хийж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ.

Ирэх сарын 5-нд болох нээлтийн партинд нь Mongol mix project-ийн DJ нар оролцож юм. Чөлөөт цагаа хаана өнгөрүүлэхээ мэдэхгүй, эсвэл эргэлзэж тээнэгэлзэж байгаа залуусын хамгийн эхний сонголт нь “Mass” клуб болох нь гарцаагүй гэх сураг ч байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ