Д.Загдсүрэнгийн хэргийг удахгүй шалгаж дуусна

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг МҮОХ-ны хөрөнгийг завшсан байж болзошгүй гэсэн мэдээллийг АТГ-т өгч, улмаар АТГ-аас энэ хэргийг эрүү үүсгэн шалгаж байсан билээ. Тэгвэл мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ойрын хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа дуусч, мэдээлэл өгөх болно гэж АТГ-ын дарга Э.Амарбат хэллээ. Д.Загдсүрэн даргыг албан тушаалын байдлаа ашиглан МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хаших явцдаа тус холбооны өмчлөлийн газар буюу хашаан доторх хэсэг газрыг “Тамирчин”гэх нэртэй сувилалд дур мэдэн өгсөн хэмээх хэрэгт буруутгасан. Түүнчлэн тамирчдад зарцуулах мөнгөнөөс хувьдаа завшиж, өөрийнхөө хувийг хувийн компани руу шилжүүлсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ