Хууль бусаар олгогдсон гэх 90 гаруй лицензийн хэргийг шалгаж дуусаагүй

Хууль бусаар олгогдсон гэх 90 гаруй лицензийнхэргийг АТГ шалгаж байгаа билээ. Тэгвэлэнэ хэргийн талаарх шалгалт үргэлжилж байна. “Лиценз бүрийн цаана эзэмшигч, аж ахуйн нэгжүүдийн асуудал хөндөгдөж яригдаж болзошгүй. Дээрээс нь лицензийн шилжилт хөдөлгөөн,тухайн лицензтэй холбоотой хайгуулын ажлын тайлан мэдээллийг бусдад худалдсан, шилжүүлсэнтэй холбоотой асуудал, уг лицензүүдийг хууль хяналтын байгууллагаар хянуулсантай холбоотой зүйлсийг зайлшгүй анхаарч үзэх өргөн хүрээтэй асуудал. Тиймээс мөрдөн байцаалт удааширч байна.” Гэж АТГ-ын дарга Э.Амарбат хэллээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ