Б.Жаргалсайхан: С.Баярын толгойгоор хариуцлага тооцох хэрэгтэй

Саяхан Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ. Тэрээр сонгуулийн тухай өөрийн үзэл бодлоо сэтгүүлчдэд илэрхийлж, асуултад нь хариулсан байна.

Түүнээс Оюутолгойн хариуцлагын асуудлын тухай асуухад "МАН Оюутолгойн гэрээний хариуцлагын тухай их ярьж байна. Миний мэдэхийн С.Баяр гэж нөхөр байсан. Тэр Оюутолгойн гэрээг толгойгоороо хариуцна гээд л гүйгээд байсан.

Одоо МАН аль нэг намтай Оюутолгойн хариуцлагыг ярихаасаа өмнө С.Баярынхаа толгойгоор хариуцлага тооцох хэрэгтэй" хэмээн шулуухан хэлсэн юм.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ