Сансараас Хилийн цэргийн удирдах газар хүртэлх замыг өнөөдөр хаана

Нийслэл хотод зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилсээр байна. Өнөөдрийн 23:00 цагаас эхлэн Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 метр замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Доржийн гудамжны авто замын засварын ажил эхлэх гэж байна. Зам хаах хугацаанд инженерийн шугам сүлжээ шилжүүлэх болон зам барилгын ажил давхар хийгдэх юм. Уг ажлын гүйцэтгэгчээр "Беринг" ХХК ажиллаж байгаа бөгөөд зургаадугаар сарын 21-ний өглөө 06:00 цаг хүртэл хааж хучилтыг хийхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ