Б.Гүндаваа Гата Камскийг хожжээ


ОХУ-ын Хантымансийск хотноо шатрын блиц, рапид төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Манай их мастер Б.Гүндаваа, ДШХМ З.Бямбаа нар оролцсон байна. Б.Гүндаваа АНУ-ын их мастер, орос гаралтай Г.Камский, Азербайжаны их мастер Мамедов Рауф нарыг буулган авчээ. Тэр хоёр 2700-гаас дээш чансаатай супер их мастерууд билээ. Ялангуяа Г.Камский бол ЗХУ-ын үед дэлхийд ноёлож байсан А.Карпов, Г.Каспаров, В.Корчной гээд гурван “К”-г залган гарч ирсэн хоёр “К”-гийн нэгэн гэдгийг шатар сонирхогчид андахгүй байх. Нөгөөх нь дэлхийн аварга асан В.Крамник юм.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ