Түшмэлүүд алхаж явна

Монгол Улсын Засгийн газрын 05 тоот тогтоолыг амьдралд хэрэгжүүлэх зорилгоор яам, тамгын газрын түшмэлүүд “Хамтдаа алхая” уриан дор Спортын төв ордны үүднээс өнөө өглөө алхан гарлаа. Биеийн тамирын хослол, үүргэвчээр “гоёсон” тэд “Төрхурх”, “Цэцээ гүн”, “Манзушир” гэсэн чиглэлээр өдрийн аялал хийх юм. Тэмцээнд хэд хэдэн багийн 200 орчим ажилтан оролцож байгаа юм байна. ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төвөөс энэхүү алхалтыг санаачилжээ.

Г.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ