Халдварын сэргийлэлт, хяналтын үндэсний анхдугаар зөвлөгөөн болно


Эрүүл мэндийн яам ДОХ, сүрьеэтэй тэмцэх “Глобаль сан” хамтран ”Халдварын сэргийлэлт, хяналтын үндэсний анхдугаар зөвлөгөөн” зохион байгуулахаар болов. Зөвлөгөөн энэ сарын 19-нөөс 20-нд болох ба ЭМЯ, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болон ХБНГУ-ын ЭМЯ, Элчин сайдын яам, Глобаль сан, Азийн хөгжлийн банк, ДЭМБ, MESHHP, ЭМШУИС-ийн 150 орчим зочид, төлөөлөгчид оролцох юм байна.
Зөвлөгөөнөөр "Эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай" Эрүүл мэндийн сайдын 165 тоот тушаалын хэрэгжилтийг хэлэлцэнэ. Мөн эмнэлгээс шалтгаалсан халдварын хүн амын эрүүл мэнд, улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд нөлөөлж буй нөлөөллийг бууруулах, нянгийн эсрэг эм бэлдмэлийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, лабораторийн оношилгооны чадавх, тандалт, бүртгэл мэдээллийг сайжруулах, шийдвэр гаргагчид болон эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зэрэг тулгамдаж буй олон асуудлыг үндэсний хэмжээнд хэлэлцэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ