Гэмт хэрэгтэнг хөөж барьсан жолоочийг шагнав

2013 оны 5 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын шатахуун түгээх станцын урд талд “Марк 2” маркийн 05-67 УБТ дугаартай автомашины жолооч У нь явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироон, улмаар жолооч хэргийн газраас зугтсан гэмт хэрэг гарсан байна.

Гэмт хэрэг үйлдэж, ослын газраас зугтсан У-г хөөн саатуулж, иргэний үүргээ биелүүлсэн жолооч Б.Гантулгыг Тээврийн прокурорын орлогч Н.Батмөнх, Замын Цагдаагийн Газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга П.Батбаатар, Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга Б.Манлайбаяр, Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга Б.Банзрагч нар хүлээн авч уулзан талархснаа илэрхийлэн Тээврийн прокурор, Замын цагдаагийн газрын даргын баярын бичиг, мөнгөн шагналаар шагнаж урамшуужээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ