Сансараас Хилийн цэрэг хүртэлх авто замыг хаажээ

Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Хилийн цэргийн удирдах газар хүрэх авто замыг өчигдөр 23.00 цагаас хаажээ. 750 метр урттай энэ замыг ирэх баасан гаригийн 06.00 цаг хүртэл хаана гэж албаныхан мэдээллээ.

Энэ хэсэгт "Беринг" ХХК инженерийн шугам шилжүүлэх болон зам засварын ажил хийх юм байна . Тус компанийн ажилтны мэдээлснээр нийт таван хэсэгт шугамын засвар хийнэ гэсэн. Харин зам засах ажлыг шугам шилжүүлсний дараа эхлүүлэх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ