"Эрэл"-ийн Эрдэнэбатын эрх хүү согтуугаар осол гаргах эрхтэй юуюу

Хотын төвөөр гэгээн цагаан өдөр галзуу мэт хурдлан давхиж өөрсдийгөө Холливудын кинонд тоглож байгаа юм шиг төсөөлөгчид хэд байна вэ. Шинэ цагийн цээж баян монголчуудын кино, тоглоомд донтсон эрх бацаанууд бидний амь насанд заналхийлж байна.
Ийм нэг ойрхны жишээ дурдвал өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр, тодруулбал бямба гаригт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, DHL төвийн зүүн талд гарсан ноцтой ослыг хэлж болох.
УБЗ 0367 улсын дугаартай хар өнгийн Бенз машин улаан галзуу давхиж огцом эргэлт хийхдээ дөрвөн дугуйгаа дээш харуулан онхолдсон. Харин азаар ойр орчимд явсан хүмүүс хохироогүй юм. Машин дотор явсан дөрвөн залуу бүгд шал согтуу байсан гэх ба цагдаа нарын өөдөөс элдвийг ярин эсэргүүцэл үзүүлсэн байдаг.
Сураг сонсвол нэгэн том даргын хүүхэд гэх буюу хуулийн байгууллагаас согтуугаар машин жолоодсон гэхээс өөр зэмлэл ч үгүй явуулсан гэнэ. Улмаар хэвлэлүүд дээр бичигдсэнээр хотын төвөөр шал согтуу хурдлан давхиж, олон хүний амь насыг авч мэдэх осол гаргасан тэр баян айлын бацааныг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан болохыг тогтоожээ.
Э.Жаргалан нь шоу цэнгээнээрээ зартай гэх ба эцгийнхээ чихийг халууцуулж хэл амнаас салдаггүй нэгэн.
Дээрх мэдээлэлд дурдсанаар Э.Жаргалангийн гаргасан осолд ямар нэгэн хариуцлага хүлээлгүй торгоод, зэмлээд явуулсан нь үнэн бол хууль ёс мөнгөтэй хүнд үйлчилдэггүй бас нэгэн жишээгээр нэрлэж ч болох юм.
Энэ ослын хэргийг хэрхсэн талаар Замын цагдаагийн газраас мэдээлэл хийхийг иргэд хүлээж байна.
Б.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ