Э.Эрдэнэжамьянд үүсгэсэн эрүүгийн хэрэг прокурорт шилжинэ

АТГ Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулахын тулд эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаад байгаа.

Тэгвэл дэд сайдын хэргийг АТГ шалгаж дуусаад прокурорт шилжүүлэхэд бэлэн болжээ. Түүнтэй холбоотой хэргийг нэхэн сануулбал Н.Энхбаярын дагалдагч нь явсан энэ залуу Н.Энхбаярын хамсаатнаар нэрлэгдээд байгаа Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг Интерполоор дамжуулан эрэн сурвалжилж байхад Интерпол руу дур мэдэн эрэн сурвалжлах ажлыг зогсоож өгнө гэсэн хүсэлт бүхий захидал илгээсэн нь илэрсэн юм.

Тиймээс Авлигатай тэмцэх газраас Э.Эрдэнэжамьяанд мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.

Удахгүй прокуророос Э.Эрдэнэжамьяангийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлэх эсэхийг шийднэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ