Титаник хөлөг онгоцонд байсан хачирхалтай гэмээр эд зүйлс

Мөсөн уул мөргөж, 100 гаруй жилийн өмнө Атлантын далайн хойд хэсэгт живсэн “Титаник” хөлөг онгоцны эмгэнэлт түүх тоймгүй олон ном, баримтат киноны сэдэв болж байсан билээ.1912 оны нэгдүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 1500 гаруй хүн амь үрэгдсэн бөгөөд тэр азгүй хүмүүсийн зэрэгцээ хачирхалтай гэмээр эд зүйлс далайн ёроолд живснийг цөөхөн хүн мэддэг байна.
Цахилгаан ванн
1900 оны эхээр эрүүл мэндийн цахилгаан ванн трэнд болж байжээ.Үнэндээ ийм ванн маш их эрэлттэй байсан учир, 1912 онд Титаникт нэг ийм төхөөрөмж суурилуулсан байна. Эмэгтэйчүүдийг өглөөгүүр, эрчүүдийг үдээc хойш юмуу орой иймцахилгаан ванн хэрэглэхийг зөвшөөрч байжээ.Титаникт сууж явсан зорчигчид хүчтэй хэт яагаан туяагаар биеэ шарахдаа, нэг тасалбарыг 1 ам. доллараар худалдан авах ёстой байсан гэнэ.
Хар тамхи
Титаник хөлөг онгоцонд хар тамхи хэрэглэсэн дөрвөн тохиолдол бүртгэгджээ. 1912 онд АНУ-д хар тамхийг хэдийнэ хориглоод байсан ч,анагаах ухаанд бас л эрэлттэй хэвээр байсан аж. Гэхдээ хар тамхи орсон бүх эмийг барааны тэмдэгтэй болгохыг эмийн компаниудад үүрэг болгож байжээ.Шинэ дүрэм журам гарснаар хар тамхи хэрэглэх нь багасч, түүнийг импортлох нь улам хэцүү болсон байна.
Тосон будгийн зураг
Титаникт байсан хамгийн үнэтэй эд зүйлсийн нэг ньээмэг зүүлт юмуу бриллиант биш, харин францын зураач Мерри –Жозеф Бонделийн зурсан тосон будгийн зурагюм. Зургийн эзэн шведийн бизнесчМориц Хокан Бьеонстём-Стеффанссон Титаникийг сүйрсний дараа амьд үлдэж, дараа нь 100 мянган ам. доллараар үнэлэгдсэн зургийн даатгалын нөхөн төлбөр төлөх нэхэмжлэл гаргажээ. Өнөөдөр энэ зураг 2,4 сая ам. долларын үнэтэй ажээ.
Мармелад хийдэг төхөөрөг
1900 оны эхээр мармелад хийдэг олон хүнжимсийг нарийн зүсэхийн тулд тусгай төхөөрөг хэрэглэдэг байж. Титаник хөлөг онгоцонд ийм төхөөргийн эзэн нь 27 настай Эдвина Селия гэдэг бүсгүй байсан бөгөөд тэр амьд гарчээ. Аврагч завинд хүрэхээр үймэлдэж байхдаа Элвина мармелад хийдэг төхөөргөөхөлөг онгоцонд орхихоос аргагүйд хүрсэн байна. Сүүлд нь тэртөхөөргөө алдсаны даатгалын нөхөн төлбөр өгөхийг хүссэн өргөдөл гаргажээ.
Турк халуун усны газар
Титаник нь тэр үед үйлдвэрлэсэн хамгийн дээд зэрэглэлийнхөлөг онгоцнуудын нэг байсан бөгөөд тиймээс нэгдүгээр ангиллын зорчигчдад зориулсантансаг турк халуун усны газартай байсан нь мэдээж.
Женни муур
Тэр үеийн янз бүрийн хөлөг онгоц хулгана, харх бариулахын тулд муур авч явдаг байжээ. Женни муур Титаникийн албан ёсны сахиус байсан байна.
“Цахилгаан морь” төхөөрөмж
Тансаг хөлөг онгоцны дасгал сургуулилтын өрөө нь хачирхалтай мэт харагдахгүй.“Цахилгаан морь” хэмээх сонирхолтой төхөөрөмж хөлөг онгоцонд байсан бөгөөд энэ нь мориор явж байгаа юм шиг хөдөлгөөн хийдэг байжээ.
Жозеф Конрадын гар бичмэл
Титаник хөлөг онгоц Англиас АНУ руу бараг 7 сая янз бүрийн бичиг, захидал авч явж байжээ. Эдгээр илгээмжийн нэг нь Викторианы нэрт зохиолч Жозеф Конрадын “Караин: дуртгал” гэдэг гар бичмэл байсан байна. Үүнийг Нью-Йоркийн нэг сэтгүүлд зориулан бичжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ