“Чөтгөрийн хамар”-ын осолтой төмөр зам...

Өмнөд Америкийн Эквадор улсын ерөнхийлөгч генерал Элой Альфаро1895 онд албан тушаалдаа ормогцоо эргийн Гуаякиль хот болон нийслэл Китогийн хооронд шинэ төмөр зам барихаар зарлажээ.Уулархаг нутгийн хүрэхэд бэрх байрлал хийгээд төслийн төвөгтэй байдлаас болоод эсэргүүцэгчид тэр даруй олноороо гарч ирсэн байна. Андын нурууг төмөр замаар туулах боломжгүй хэмээн тэр үед олон хүн үзэж байжээ.Эсэргүүцэж, гуртангуй бодолтой байсан хэдий ч, генерал Альфароамерикийн хэд хэдэн гүйцэтгэгчийг хөлслөж,“дэлхийн хамгийн бэрх төмөр зам” барих тэдний зорилтыг тодорхойлж өгсөн байна. Түүхэн ажил 1899 онд эхлэжээ.

Уулархаг нутагт төмөр зам барих нь амаргүй зорилт байжээ.Байнгын газар хөдлөлт, аадар бороо,шар ирвэс, хорт могой, хумхаа, цусан суулга, халуун орны вирусийн гаралтай өвчин зэрэг нь ажлыг саатуулж байжээ.Энэ төмөр замын техникийн хувьд хамгийн их түвэгтэй хэсэг нь Алауси болон Сибамбе гэдэг хоёр суурингийн хоорондох “Чөтгөрийн хамар” хэмээххясааны энгэрээр өнгөрдөг байна.800 метр энэхясааг давахын тулдинженерүүдуруудалт, өгсөлтийг зөөллөхийн тулд Галзуу хулгана тоглоомынх шиг тийм налуугаргажээ.

Төмөр зам “Чөтгөрийн хамрын” хясааны эгц энгэрээр нарийхан захлаасын дагуу өнгөрдөг байна. “Чөтгөрийн хамар” ньдэлхийн хамгийносолтой төмөр замын жагсаалтад ордог нь эргэлзээгүй юм.

Энэ газарт төмөр зам барихыг эсэргүүцэж байсаншулмын хараал “Чөтгөрийн хамарт”хүрсэн хэмээн эндхийн оршин суугчид үздэг байна. Энэ төмөр замыг барьж дуусах үе гэхэд элдэв өвчин, хүнд хүчир ажил, уур амьсгалаас болоод 2000 гаруй ажилчин амь насаа алджээ.Тэд Карибын тэнгисийн сав газар дахь английн колониуд, гол нь Ямайкийн ажилчид байсан байна.Мөн төслийн ерөнхий инженер хошууч Жон Харман суллана хэмээн амласан учир олон зуун хоригдол ч энд ажиллаж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин