С.Ламбаа: Цагдаагаас дуудаж байцаалт авсан нь үнэн

Эрүүл мэндийн яамны өмнөх удирдлагууд болох сайд байсан Н.Хүрэлбаатар, төрийн нарийн бичгийн дарга байсан Н.Түмэндэмбэрэл нар их хэмжээний мөнгө төгрөгтэй холбоотой хэрэгт хутгалдаад удаж буй.
Тэгвэл энэ яамыг тойрсон их мөнгөний хэрэг бүр ч урагшилж 2008 оноос сайд болж байсан С.Ламбаа хүртэл шалгагдаж эхэллээ гэх мэдээллүүд хэвлэлээр цацагдаж эхэлсэн.
Харин сайд асан С.Ламбаа энэ талаар хэвлэлд тодруулга өгчээ.
Түүнийг цагдаагаас дуудаж байцаалт авсан нь үнэн бөгөөд одоо хоригдон шалгагдаж байгааН.Хүрэлбаатар, Н.Түмэндэмбэрэл нарын зан төлөв, ажлын хандлага, харилцааны талаар асууж мэдээлэл авсан тухай С.Ламбаа өгүүлжээ. Мөн тэрээр "дуудсан дээр нь очиж мэдээлэл өгөх нь сайд хүний үүрэг" хэмээн тодотгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ