Аспирины эрин: Энэ эмийг хийсэн түүхээс

1899 оны гуравдугаар сарын 6-нд “аспирин”-ыг худалдааны тэмдэгтээр албан ёсоор бүртгэсэн нь өвчин намдаадаг үр нөлөөтэй эм бэлдмэлийн эрин үеийн гараа болж,героин хийх эхлэлийг тавьж, гэхдээ аспириныг чухамхүү хэн гаргасан тухай маргаан дэгдээсэн байна.

Аспирин бол ацетилсалицилын хүчлийн энгийн ярианы нэр юм. Өнөөдөр энэ эм Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэн чухал эмийн жагсаалтад ордог.

Гэвч аспирин гарахаас өмнө олон өвчнийг эмчлэх хэрэгсэл байгаагүйбөгөөдэнэ өвчнүүд “халуурах” гэсэн ганцхан үгээр байнга нэрлэгдэж, тэр бүр үр нөлөөтэй биш,тийм ч түргэн үйлчилдэггүй ургамлын ханд болон үнэ өртөг ихтэйморфин, кодеин, тебаин, наркотин зэрэг опиатл өвдөлтийг намдааж чаддаг байжээ.

Уд модны холтос

XVIII зууны эцсээр л салицин буюухалуун намдаах маш хүчтэй үйлчлэл бүхий уд модны холтосны хандны эмчилгээний нөлөө бүхий элементийг нээжээ.Гэвч салицин нь үйлдвэрлэхэд төвөгтэйгээс болоод үнэ ихтэй байсан бөгөөд харин салицилын хүчил нь муу үйлчлэхийн сацуу, өвчтөний ходооод-гэдэсний замыг муутгадаг маш сөрөгүр дагавартай байжээ.

Тийнхүү,олон хүний хувьд боломжийн үнэ өртөгтэй, халуун, өвдөлтийгнамдаах олон талынүйлчлэл бүхий хэрэгсэл гаргаж авах зорилт эрдэмтдийн өмнө тулгарсан байна.

Ацетилсалицилын хүчлийг францын эрдэмтэн Шарль Фредерик Жерар 1853 онд синтезийн аргаар анх гаргаж,нөгөө л уд модны холтос л үүний үндэсболжээ.Харин анагаах ухаанд хэрэглэж болох хэлбэртэй ацетилсалицилын хүчлийг“Bayer” компанийн лабораторид гаргаж авсан байна.1897 оны наймдугаар сарын 10-нд германы химич Феликс Хоффманн ацетилсалицилын хүчил гаргаж авч чадсанаа мэдээлжээ.

Клиникийн туршилт бүтэн хагас жил үргэлжилсэн байна. Тийнхүү хэрэг дээрээаспирин 1899 оны гуравдугаар сарын 6-нд “Bayer” компанийн худалдааны албан ёсны тэмдэгт болжээ.

Тэр үеийн Германы эзэнт гүрний хуулиар,химийн нэгдлүүдийг патекнтжуулдаггүй байсан бөгөөд харин барааны өвөрмөц тэмдэгтийг бүртгэж болдог байсан байна.Тиймээс шинэ бэлдмэлд“аспирин” гэсэн нэр өгчээ. “А”-г “ацетил” гэдэг үгнээс, салицинээрбаялаг туулайн тагнай өвсний“spirea” гэдэг латин нэрнээс “spir”,эм бэлдмэлийг илэрхийлдэг үгийн нийтлэг төгсгөл болох“in”-ийг авчээ.

Эхлээд аспирныг нунтаг хэлбэрээр, харин 1904 оноос шахмал хэлбэрээр, 1915 оноос жоргүйгээр худалдаж байжээ.Хямд төсөр, үр нөлөөтэй, харьцангуй хоргүй аспирин ньөвчин намдаадаг хамгийн нэртэй эм түргэн зуур болж хувирсанбайна.

Халуун, өвдөлт намдаах, зүрхний болон хүүхдийн эм

Эхлээд аспирины халуун бууруулах үр нөлөө л тодорхойбайсан бөгөөдсүүлд нь түүний өвчин намдаах, үрэвслийн эсрэг үйлчлэл нь тодорхой болжээ.Дэлхийн хоёрдугаар дайны дараа Калифорнийн эмч Лоуренс Крейвен аспирин нь зүрх-судасны өвчин тусах эрсдэлийг чамгүй бууруулдагийг туршилтын журмаар илрүүлсэн байна. Өнөөдөраспиринийг энэ зорилгоор, тодруулвал зүрх-судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа юм.

1952 онд хүүхдийн аспирин гарч, харин 1969 онд аспирин америкийн “Аполлон” хөлгийн сансрын нисэгчдийн эмийн санд оржээ.

Аспирины шинж чанарын талаархи судалгааны үйл ажиллагаа өнөөдөр ч үргэлжилж байгаа ажээ.Тухайлбал, Оксфордын их сургуулийн профессор Питер Ротуэллын судалгааны дүнгээс үзвэл,ацетилсалицилын хүчлийг тогтмол хэрэглэх нь түрүү булчирхайн хорт хавдар үүсэх эрсдэлийг 10%, уушигны хорт хавдарын эрсдэлийг 20%, гэдэсний хорт хавдарынхыг 40%, улаан хоолой болон хоолойн хорт хавдрын эрсдэлийг 60%-иар бууруулдаг байна.

АНУ-ын Алабамын их сургууль болон Канадын Оттавын их сургуулийн судлаачдын бүтээлийн дүнгээс харахад, аспирин нь элэгний хорт хавдар үүсэх эрсдэлийг бас бууруулдаг байна. 10 жилийн турш аспирин хэрэглэж, туршилтад оролцсон тэр хүмүүс элэгний өмөн үү өвчнөөр цөөн өвчилж,элэгний архаг өвчнөөр 45%-иар цөөн нас барж байжээ.

Аспирин нь сэтгэл санааны гутралтай тэмцэхэд настай хүмүүст тусладаг гэж Перт хот дахь Баруун Австралийн их сургуулийн эрдэмтэд нотлож байна. Зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр аспирин уух нь настай хүмүүсийн хувьд хараа муудах эрсдэлтэйг Голландын мэдрэлийн шинжлэх ухааны хүрээлэн болон академийн анагаахын төвийн мэргэжилтнүүд тогтоожээ.Ийм эрсдэл аспирин уудаггүй хүмүүстэй харьцуулахад 2 дахин ихэсдэг байна. Гэхдээ зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх аспирины ашиг тус нь нүдэнд учруулах эрдсдэлээс илүү чухлыг хүлээн зөвшөөрсөн юм.

Хэрэглэх заавар

Өнөөдөр аспириныг халуун буулгах, өвчин намдаах хэрэгсэл, зүрхний шигдээс авах, цус бүлэгнэхээс урьдчилан сэргийлэх хэрэгсэл,зарим өвчний хавсарсан эмчилгээ, жишээ нь эмэгтэйчүүдийн өвчинд хэрэглэж байна.Аспириныг шарталтын эсрэг хэрэгслийнхувиар өргөн хэрэглэдэг аж.Аспирины хоногийн аюулгүй тун нь 4 грамм.Хоол идсэний дараа л эмийг ууж, ингэхдээ хангалттай хэмжээний усаар даруулах хэрэгтэй.

Гэхдээ аспириныг хяналтгүйгээр, эмчийн жоргүйгээр хэрэглэж хэрхэвч болохгүй. Тун хэтрүүлэх нь бөөр, тархи, уушиг, элэгний хүнд эмгэгт хүргэх бөгөөд хөлрөх, чих шуугих, сонсгол муудах, хавагнах, арьсны болон бусад харшлын шинж тэмдэгүүд илэрдэг байна.Аспириныг өдөр бүр хэрэглэх нь ходоод-гэдэсний болон тэр ч байтугай тархины цус алдалтад хүргэжмэднэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин