"Батаарыг хэн сайн мэдэх вэ" уралдааны тухай

"Батаарыг хэн сайн мэдэх вэ" асуулт хариулт танин мэдэхүйн уралдаан маань үргэлжлэн явагдаж байна.

Идэвхтэй оролцож байгаа уншигчдадаа талархалаа илэрхийлэхийн ялдамд уралдааны талаарх мэдээллийг хүргэж байна."Батаарыг хэн сайн мэдэх вэ" уралдаан 21-нийг хүртэл үргэлжлэх ба 22-нд 50 азтанаа тодруулна.

Таван асуултад бүгдэд нь зөв хариулсан бүх оролцогчдын дундаас 50 азтаныг тодруулж ивээн тэтгэгч "М Ойл групп" ХХК-ийн зүгээс хүн тус бүрт 50000 төгрөгийн шатахуун авах эрхийн бичиг олгох юм.

Уралдаанд оролцож амжаагүй хүмүүс одоо ч гэсэн оройтоогүй. www.bataar.mn/lottery/ линкээр орж 5 асуултад хариулж уралдаанд оролцоорой.

Таван асуултад зөв хариулаад байгаа бүх оролцогчдодоо амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ